Монголын Волейболын Холбоо
Монголын волейболын шигшээ баг

Монголын Волейболын
Холбооны тухай

Монголын волейболын холбоо нь 1957 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл улсын волейболын хөгжлийг тэргүүлэн зохион байгуулж байна. Холбоо нь үндэсний шигшээ баг, клубууд, өсвөрийн хөгжлийг дэмжин ажилладаг.

Алсын хараа

Монгол волейболыг олон улсын түвшинд өрсөлдөхүйц, олон нийтэд хүртээмжтэй спорт болгон хөгжүүлэх.

Эрхэм зорилго

Волейболын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, шударга өрсөлдөөнт тэмцээн зохион байгуулах замаар дараагийн үеийнхнийг урамшуулна.

01 / 04

Түүхэн замнал

Хөгжлийн үе

Ийнхүү манай оронд 1920-иод оны сүүлчээр хөгжиж эхэлсэн волейболын спортыг хот, хөдөөгүй сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд ЗХУ-д 1930-1940-өөд оны үед суралцаж төгссөн оюутан, залуучууд, тэдний зохион байгуулсан багууд дорвитой хувь нэмэр оруулав. Тэдгээрийн дотроос Эрхүүгийн "Рабфак"-ийн оюутан сурагч Ш.Сэнгээ, Д.Майдар, М.Занаа, Н.Лувсанчүлтэм, Улаан-Үдийн "Рабфак"-ийн оюутан сурагч Цэрэндулам, Шарав, Хиагтын "Улаан багш нар"-ын оюутан сурагч Б.Сурмаажав, Жамсран нарын багууд ихэд нэрд гарч байв. Дотооддоо байсан хүмүүсийн зохион байгуулсан багуудаас "Багш нарыг бэлтгэх сургууль"-ийн Сэрээтэр, Булжав, Цэргийнхний Жанцанхорлоо, арван жилийн 1 дүгээр дунд сургуулийн М.Гончигжамбаа, Ц.Дугарсүрэн, Н.Гоош, Өлзийдүүрэн мөн үе үе цугларч бүрддэг нийслэл хотын багш нарын багууд 1940-өөд оны эхэн үеийн нийтийн тоглолт, тэмцээнүүдэд голлох үүрэгтэй оролцож байлаа. Энэ үеэс сайн сайн тоглогчдын тоо нэмэгдэж, үүнийг дагалдсан багууд ч олшров.Эдгээр нэр дурьдсан залуучууд дотроос Ш.Сэнгээ, Б.Сурмаажав нар зөвхөн сайн тоглогчид төдийгүй хамт олны спорт болсон волейболын шилдэг багуудыг зохион байгуулагчид байсныг онцлон дурдах ёстой.

Тоо статистик

20,000+

Тамирчид

900+

Дасгалжуулагчид

01 / 04

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

МБХ платформ нэвтрүүллээ

Тамирчид, клуб, тэмцээний мэдээллийг нэг дор цэгцтэй харах боломжтой цахим платформыг ашиглалтад оруулав.

Холбооны гишүүд

Н.Амарзаяа

Ерөнхийлөгч

М.Сайнбилэг

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

Н.Баттулга

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

Б.Тамир

Дэд Ерөнхийлөгч

Т.Тогтохбаяр

Дэд Ерөнхийлөгч

Г.Уугангимэг

Дэд Ерөнхийлөгч

А.Мөнхбаяр

Удирдах зөвлөлийн гишүүн

Э.Батхүү

Удирдах зөвлөлийн гишүүн

Т.Батцогт

Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Батсүх

Удирдах зөвлөлийн гишүүн

Д.Баяраа

Удирдах зөвлөлийн гишүүн

А.Очгэрэл

Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийн нарийн бичгийн дарга

Х.Золдэлгэр

Тэмцээн, уралдаан хариуцсан менежер

Н.Оюунхүү

Захиргаа, хүний нөөцийн менежер

Г.Мөнхтуул

Үйл ажиллагаа хариуцсан менежер

А.Хишигбаяр

Сошиал медиа хариуцсан менежер